Бид танд хайлтын хамгийн сайн туршлага өгөхийн тулд күүкийг ашигладаг. Манай вебсайтыг ашигласнаар та манай Күүкийн мэдэгдлийг зөвшөөрч байна.







Choose another language to see content specific to you

 

Vegas Dream Түүхүүд: Марко Дикнер

Marco Dickner Poker

‘ЧИП БА САНДАЛ’

2025 оны 3-р сард KKPoker Марко Дикнерийг манай анхны Vegas Dream багцын эзэнээр зарласан.

Марко Канадын тоглогчдод зориулсан эхний тусгай “satellite” шалгаруулалтыг давж, 2025 оны KK Элит Багийн бүрэлдэхүүнд багтан, $12,000 үнэ бүхий амьд покерын багцыг хожсон.

Марко нь ердөө $20-оор хүртсэн бөгөөд “эрсдэлээ зөв удирдах”-ын хажуугаар “Лас Вегаст хөгжилтэй байх” зорилгыг өөртөө тавьсан байлаа.

Эндээс та Маркогийн анхны тоглолтоосоо хойш 10 жилийн дараа дэлхийн хамгийн том амьд покерын цувралд эргэн оролцсон түүх, мөн тухайн жилийн хамгийн чухал амьд покерын тэмцээний хөөсөнд хэрхэн оролцсон тухай сонирхолтой замналынх нь талаар унших болно!

“ТОМ ӨДӨР ИРЛЭЭ”


Vegas Dream туршлагын өмнө Маркогоос Лас Вегаст дах гол зорилго нь юу болохыг асуухад тэрээр: “Үндсэн Эвентын шагналын хэсэгт багтаж чадвал гайхалтай байх болно! Энэ миний хүслийн жагсаалт дээр байгаа…” гэв.

Канадын нэгэн сонирхогч тоглогч ийм аялал хийх гэж байгаа нь түүний төсөөлөөгүй адал явдал болж, покерын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд ороход хүрнэ гэж тэр мэдээгүй байсан юм.

Монреалиас хөөрсний дараа Марко онгоцон дээр таатай гэнэтийн учралтай тулгарсан. Тэрээр өөрийн хамтрагч Рэйчелийн хамт ниссэн бөгөөд Рэйчел түүнийг аялалд дагалдан явсан. Азын тоо нь болсон 13-р эгнээнд тэдний хажууд өөр нэг Vegas Dream ялагч Кристофер Алсиндор суусан байлаа. Крис түүнтэй яриа өрнүүлж, KK Элит багийн гишүүнийг таньсан юм.

Дараа нь тэд KKPoker-оос зохион байгуулсан оройн стейк зоогийн ширээний ард бусад Vegas Dream эрхийн эзэдтэй хамтдаа дурсамж дүүрэн үдшийг өнгөрүүлсэн нь Марко Үндсэн Эвент Day 1C суудалдаа суухаасаа өмнөх амралтынхаа сүүлийн өдөр байлаа.

“DAY 1 ҮНЭХЭЭР СОНИРХОЛТОЙ БАЙЛАА!”


Марко Эрсдэлийн Менежментын мэргэжилтэй тул шаардлагатай үедээ довтолгоо ба болгоомжлол хоёрыг зөв тэнцвэржүүлж чаддаг нь түүнд том давуу тал болжээ.

Үндсэн Эвентын эхэнд бүх тоглогч 60,000 чиптэй эхэлж, удаан 2-цагийн блайнд түвшнээр тоглож байв. Ихэнх тоглогчийн зорилго бол Day 1-д шинэ динамикт дасах, чип цуглуулах, улмаар Day 2-т орох юм.

10 цагийн тоглолтын эхний 6 цагт Марко 100,000 чип хүртэл өсгөсөн. Гэвч тайлангийн алдаанаас болж түүнийг 1,000,000 чиптэй, тэмцээний тэргүүлэгч хэмээн WSOP апп-д бичсэн байв. Ингээд түүнийг дагаж байсан найзууд нь “Яаж ийм их чип авсан юм бэ?” гэж бүгд мессеж бичжээ.

“WSOP апп намайг тэмцээний тэргүүлэгчээр харуулсан — тийм ээ, хамгийн дээр. Найзууд маань бүгд мессеж бичиж, баярлаж байсан. Үнэндээ энэ нь алдаа байсан, миний чип ердөө 100К. Би тэдэнд 8 хүний “all-in” дээр ривер-т стрийт флаш хожсон’ гэж тоглоом хийсэн… ха ха” гэж Марко ярьжээ.

Марко чипэндээ хэлбэлзэл үзүүлж, 130К хүртэл өссөн ч эцэстээ 90К-аар өдрийг өндөрлүүлсэн нь эхний өдрөөсөө 50%-ийн өсөлт байлаа.

Энэ нь түүний ширээнд Британийн тоглогч Филип Штернхаймер зэрэг дор хаяж гурван мэргэжлийн тоглогч байсан нөхцөлд маш сайн амжилт байлаа. Штернхаймер нь хэдхэн хоногийн өмнө $10,000 PLO Omaha 8 or Better тэмцээнд түрүүлж, $763,000 болон WSOP бугуйвч хүртсэн байв.

“ТАМГЫН ДӨРВӨЛ”


Марко ахин 10-цаг тоглох хуваарьтай байсан бөгөөд түүнд хамтрагч Рэйчел нь тоглолтын турш дэмжлэг үзүүлэн тэмцээний шийдвэрлэх мөчид чухал мэдээлэл өгсөн юм.

Маркогийн Day 2 дах гол гарууд:

“Би хөзрөө хартал Покет Тамгууд! Дараа нь ширээн дээр хоёр Тамга гарч ирсэнээр тамгын дөрвөл бүрдсэн! Том гар боловч их ашиг олоогүй, учир нь өрсөлдөгчид бараг л оролцоогүй — гэхдээ би хожсон!”

“Би Q-9 дөрвөлжинтэй байсан. Ширээн дээр 10x K♥ 2♠. 3 хүн байсан. Төрн дээр J гарч, надад стрийт бүрдлээ. Би томоохон бооцоо тавьж, нэг нь хөзрөө хаяан, нөгөө нь 10 минут бодсоны эцэст K-J (хоёр хос)-оор колл хийсэн. Би давамгайлж байлаа. Гэвч ривер дээр Ноён гарч ирсэнээр тэр ялсан (12-т 1 гарах магадлал). Би 180К чипний том пот алдсан. Дараа нь мэдсэнлдээ 3 дахь өрсөлдөгч маань 10-ын сетээ хаясан байсан.”

“Сүүлийн цагт би пре-флопд A-J-ын эсрэг K-K-тай all-in хийснээр өрсөлдөгчөө ялж, 100К чипээ 162К болгож өсгөсөн. Энэ нь тухайн үеийн дундаж 175К-аас арай доогуур байсан ч би багтаж үлдсэн байлаа.”

“Day 2-ын хамгийн дуртай мөч: Чихэнд маань Александра Стрелинскийн хөгжим эгшиглэж, A-Q (цэцэг), Төрн ба Ривер дээр сайн флаш бүрдсэн. Дүгнэлт: тэнгэрлэг хөгжим, бурханлаг гар, чипний багц маань өсөж байлаа — яг л диваажинд байсан мэт… ха ха” гэж Марко нэмэв.

“БИ АРАЙ ГЭЖ Л ҮЛДСЭН…”


Гэвч покер бол ширүүн тоглоом. Азын урсгал гэнэт л өөрчлөгдөж болно. Маркогийн чип Day 4-рүү ороход ердөө 25К буюу 4BB болж буурсан байлаа. Энэ өдөр нь мөнгөний хөөс болох байв.

Хэдийгээр 3-р өдөр нь онцгой дурсамж үлдээсэн нь 2004 оны Main Event аварга Грег Рэймер түүний ширээнд тоглож, мөн Канадын домогт тоглогч Даниел Негреанутай хамт зургаа авахуулжээ.

9,735 тоглогчоос 1,476-р байранд үлдсэнээс 1,461 нь мөнгөний төлөө тоглох байсан тул Маркогийн зорилго хүртэл ердөө 15 хүн байв.

Харин Day 4 Маркогын хувьд хэзээ ч мартагдашгүй өдөр байх байлаа.

$30,000 ДИВААЖИНГИЙН FLIP


Мөнгөний хөөс маш хурдтай ойртож байлаа. Энэ бол ердийн нэг хөөс биш харин жилийн хамгийн том хөөс байх магадлалтай тул хамгийн нэр хүндтэй амьд покерын үндсэн эвентэд ихийг хожих ялалтыг авах итгэл дүүрэн байлаа.

“Алдартай покерын хэллэгээр: Чи зөвхөн ‘ЧИП БА САНДАЛ’-тай байхад хангалттай! Миний стратеги бол өөрийнхөө сүүлийн чипийг алдахаасаа өмнө 15 хүн хасагдахыг хүлээх явдал. Энэ нь 12 гар туулах хэрэгтэй гэсэн үг.” гэж Марко хэлэв.

“Гар бүр дээр боломжит бүх хугацаагаа ашиглаж, өөрийн гарын хөзрийг автоматаар хаяахаас нь өмнө бодох хугацааг өөртөө гаргасан. Ямар ч тохиолдолд би колл хийхгүй байсан, бүр Покет Тамга ч байсан. Учир нь 1,461-р байр = $15,000… үгүй бол хоосон үлдэнэ.”

“11 гарын дараа… 1,462 тоглогч үлдлээ. Жинхэнэ кино зохиол.” гэж Марко нэмжээ..

Өрөө дүүрэн түгшүүр, бүх ширээ зэрэг эхэлж, нэгэн зэрэг дуусах горимын үед гаруудын хооронд удаан хүлээлгэ үүссэн. Энэ үед Марко суудлаасаа түр гарч, Рэйчелаас чухал мэдээлэл сонссон.

“Би Рэйчел дээр очтол тэр надад: Хөөс тоглогч (1,462-р байр) тусгай шагналтай — Бахамагын WSOP Paradise-д тоглох $30,000 багц гэж хэлсэн.”

Дараагийн гар дээр би “all-in” хийж, зориуд ялагдана… гэж найдсан. Үнэхээр ч ялагдав. Ширээний эргэн тойронд 50 гаруй сурвалжлагчид жинхэнэ медиа шуугиан тарив. Гэхдээ би ганцаараа ийм бодолтой байгаагүй. Бусад ч мөн адил үлдэж буй 175 ширээнээс 1,462-р байранд “стайлтайгаар” гарахыг хүсэж байлаа.

Нэгэн бүх ширээ зэрэг эхэлж, нэгэн зэрэг дуусах үед Марко, Сачин Жоши, Мэтью Франкланд нар зэрэг хасагдав. Ингээд хөөсны шагналын эзнийг шийдэх нэг Флип гар тоглогдов. Ялагч нь $10,000 + WSOP Paradise (Бахама)-д тоглох $30,000 багц. Бусад хоёр нь $10,000 тус бүр хожих байв.

“Би Pocket 9s авлаа… өрсөлдөгч болох Сачин Жоши болон Мэттью Франкланд нар сул гарууд авсан.” гэж Марко хэлэв.

“Флоп ба Төрн дээр би тэргүүлж байсан.

Ривер дээр өрсөлдөгч стрийт бүрдүүлж, би ялагдлаа.”

Ингээд Марко покерын анхаарлын төвд орж ердөө гайхалтай шагналаас нэг хөзрийн зайд хоцорсон ч гэсэн Үндсэн Эвентэд мөнгөнд орж, хөөсний шагналаар $10,000 хүртэж чадсанаараа зорилгодоо хүрсэн!

PokerNews-ын ФЛИП гарын бичлэгийг эндээс үзээрэй.

“МАШ СОНИРХОЛТОЙ АЯЛАЛ!”


Маркогын Vegas Dream Аяллын Хураангуй:
• 4 өдрийн эрчимтэй покер тоглолтын түвшингээсээ маш их сэтгэл хангалуун үлдсэн.
• PokerNews-д олон нийтлэл гарч, YouTube бичлэгүүд хийгдэж, домогт тоглогчидтой хамт тоглосон!
• Зорилгоо биелүүлэв: Мөнгөний тоглолтын хэсэгт багтсан!

Маркогийн Дүгнэлт Үгс: “Юуны өмнө, аяллын турш дэмжсэн Рэйчелдээ МАШ ИХЭЭР ТАЛАРХАЛ илэрхийлье. Түүний ачаар би хөөсний боломжийн талаар мэдэж, гаруудын завсар хоол идэж, өөр олон зүйлсийг хийж чадсан!”

VEGAS DREAM-ЭЭС БОДИТ БАЙДАЛРУУ


KKPoker нь Марког Лас Вегаст покерын мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалсандаа баяртай байна!

Дараагийн Vegas Dream түүх болох Кристофер Алсиндорын тухай эндээс уншаарай.

Тун удахгүй илүү олон Vegas Dream түүхүүдийг хүргэнэ. Маркогийн туулсан замаар явахыг хүсэж байна уу? KKPoker-ийн идэвхитэй урамшууллуудыг эндээс үзнэ үү.

Join KKPoker, improve your poker skills, and win fantastic cash prizes and rewards in our cash games, tournaments, and SPINUP, with a $1,000,000 jackpot prize pool!

Download the KKPoker app and play anywhere, anytime, in a fun and recreational poker player-focused environment! We even have FREE buy-in tournaments every day to boost your poker bankroll! Join now and get great welcome rewards, plus 5% Instant Rakeback from day one and the chance to earn up to 50% rakeback.

Be a part of our poker community and follow the KKPoker journey on Instagram, Facebook, X and Twitch.

ТАТАЖ АВААД

ТОГЛОЖ ЭХЭЛ

Android, iOS болон PC-д зориулсан KKPoker апп-аа татаж аваарай!

KKPoker Logo

The products and services that KKPoker offers (via its websites, tablet and mobile applications) are together referred to as the “Services”.

Access to Services may not be legal for residents of, or persons located in, certain countries. Services provided hereunder do not constitute an offer, solicitation or invitation by KKPoker for the use of, or subscription to, betting, gaming or other services in any jurisdiction in which such activities are prohibited by law. In particular, residents of or persons located in the United States shall not use any of the Services.

KKPoker is a brand and registered business name, owned by Aceking IOM Limited, 49 Victoria Street, Douglas, Isle of Man, IM1 2LD.

Regulated & Licensed by Isle of Man Gambling Supervision Commission pursuant to the Online Gambling Regulation Act 2001 since 24th July, 2019 (Last Renewal: 24th July, 2024). Persons under the age of 18 are not allowed to create accounts and/or participate in gambling. All online gambling debts are enforceable in law in the Isle of Man.


Copyright © 2025 KKPoker. All Rights Reserved

Copyright © 2025 KKPoker. All Rights Reserved