Бид танд хайлтын хамгийн сайн туршлага өгөхийн тулд күүкийг ашигладаг. Манай вебсайтыг ашигласнаар та манай Күүкийн мэдэгдлийг зөвшөөрч байна.







Choose another language to see content specific to you

 

KK Crushers: Chris ‘PokinStaR’ Alcindor

Christopher Alcindor

Дөрөв дэх KK Crusher-ийг танилцуулж байна!

Тогтвортой байдал. Тууштай зан. Өсөлт. Амжилт. Эдгээр нь KKPoker коммьюнитигийн хамгийн өндөр амжилт үзүүлсэн тоглогчдыг алдаршуулах цоо шинэ санал бол KK Crushers-ийг тодорхойлох чанарууд юм!

KK Crushers нь KKPoker коммьюнитиг онцгой болгодог бүхнийг төлөөлөхийн зэрэгцээ өндөр түвшинд тогтмол амжилт үзүүлсэн тоглогчдыг олны анхаарлын төвд авчирна. Тэмцээний үр дүн, хоч нэрийн цаана буй жинхэнэ хүмүүсийг таньж, тэдний замнал, сорилт, зан чанар, хүсэл тэмүүллийн талаар мэдэх онцгой боломж юм.

Томми “JustX” Савов, Влад “Sarah.K” Барбу болон Бруно “Snoway” Мазарелли Касадей нарын араас KK Crushers гэр бүлийн дөрөв дэх гишүүнийг баяртайгаар танилцуулж байна…

КРИСТОФЕР “PokinStaR” АЛСИНДОР

Christopher Alcindor

Тоглоомын мөнгөтөй тоглолт, фрироллоос WSOP Бугуйвчийн ялагч хүртэл!

Канадын Крис Алсиндорын амьдралыг покер тоглоом бүрэн өөрчилжээ.

Монтреал хотын Крис нэгэн цагт Цахилгааны Инженер болохоор зорьж байв. Гэвч покер тоглож эхэлсэн нь тогтмол хожил болон хувирч, энэ тоглоомыг судалж болохыг ойлгосон тэр амьдралынхаа сорилтыг олсноо тэр даруй мэджээ.

Онлайн покерт олон жил амжилт гаргасны дараа 2024 оны Нэгдүгээр сард түүний амьд покерын адал явдал жинхэнэ утгаараа эхэлсэн юм. Улмаар тэрээр хоёр WSOP Бөгж хүртэж, 2026 оны Зургаадугаар сард Лас Вегасын тэмцээний финалын ширээний хурц гэрэл дор өөрийн хамгийн дуртай тоглоомуудын нэг болох Pot Limit Big O-д түрүүлэн $387,000 болон покер тоглогч бүрийн туйлын зорилго болсон алтан Бугуйвчийг хүртжээ.

Мөн KKPoker Vegas Dream-д хоёр удаа түрүүлсэн Крис манай коммьюнитид хэдийн танигдсан нэр билээ.

Энэ бол түүний өнөөг хүртэл бүтээсэн покерын гайхалтай карьерынх нь тухай түүх юм.

“PokinStaR” Хочийн Үүсэл


Амжилттай покер тоглогчид ихэвчлэн онлайн дүр төрхтэй байдаг бөгөөд заримдаа бид тэднийг зөвхөн хочоор нь л мэддэг.

Харин Крисийн онлайн покерын амжилт, амьд покерын туршлага болон энэ салбарт хийсэн ажил нь түүний “PokinStaR” хочийг KKPoker коммьюнити төдийгүй түүнээс ч өргөн хүрээнд маш алдартай болгожээ. Гэхдээ энэ хоч хэрхэн үүссэн бэ?

“Би покер тоглож эхлэхдээ PokerStars дээр тоглоомын мөнгөтэй тэмцээнүүд болон фрироллуудад оролцдог байлаа. Миний зорилго нэгэн өдөр энэ тоглоомын хамгийн шилдэг тоглогчид буюу ‘одод’-той өрсөлдөх байсан. Тиймээс би өөрөө тэдний нэг болно гэж найдан, одод руу гараа сунгаж буйгаа илэрхийлсэн бяцхан үгээр энэ хочийг бүтээсэн!” хэмээн Крис ярив.

Крисийн покерын замнал стратегийн тоглоомуудтай эрт танилцсанаар эхэлж, покерын ур чадварыг судлан хөгжүүлж болдгийг ойлгосноор улам гүнзгийрчээ.

“Юуны өмнө би стратегийн тоглоом тоглох үнэхээр дуртай. Мөн нэг өдөр найз маань надаас яагаад покерын тэмцээнүүдэд үргэлж 30–40 хүн түрүүлдгийг мэдэх үү, тэднийг дэлхийн хамгийн азтай хүмүүс гэж боддог уу хэмээн асуусан юм. Энэ асуулт намайг түр азнаж, нухацтай бодоход хүргэсэн. Үүнд азаас илүү зүйл байх ёстой байсан учраас би өөрөө тоглож үзэн, учрыг нь олохоор шийдсэн. Хэдхэн долоо хоногийн дараа сурахад маш энгийн атлаа бүрэн эзэмшихэд үнэхээр хэцүү тоглоом гэдэгт нь дурласан… Би энэ сорилтыг дуртайяа хүлээн авсан!”

Крис покерын судалгаагаа улам өргөжүүлж, уламжлалт NLH-ээс Холимог Тоглоомруу шилжжээ. Оюутны зээлээ төлж дуусган, онлайн покерт тогтмол хождог болсноор тэр урт-хугацаанд покероор амжилт гаргах чадвартай гэдэгтээ улам итгэх болсон байна.

KKPoker-т Нэгдсэн нь


Крис 2022 онд KKPoker коммьюнитид нэгдсэн бөгөөд Канадын покерын хүрээнд бий болгосон нэр хүнд нь түүнд Монреал хотод зохион байгуулсан KKLIVE эвентүүдэд зөвлөхөөр ажиллах боломжийг мөн нээж өгчээ.

KKPoker VEGAS DREAM урамшууллыг эхлүүлснээр Лас Вегасын хамгийн том амьд покерын цувралд оролцохыг хүссэн онлайн тоглогчдод илүү олон боломж нээгдсэн юм. 2024 онд Крис $12,000-ын багц хожиж, KK Элит Багийн бүрэлдэхүүнд багтан амьд покерын өлгий нутаг руу зорьжээ.


“KKPoker Vegas Dream надад покерын хамгийн том амьд Үндсэн Эвентэд өрсөлдөж, мөрөөдлөө биелүүлэх боломж олгосон. Энэ нь өөртөө итгэх итгэлийг минь асар их нэмэгдүүлж, би энэ түвшинд тоглох бүрэн чадвартайгаа ойлгосон. Хэрэв би сателлитаар оролцох эрхээ хожоогүй бол Үндсэн эвентэд тоглохгүй байсан” хэмээн Крис нэмж хэлэв.

Крис 2024 оны Үндсэн Эвентэд шагналт байранд орж чадаагүй ч энэ туршлага нь түүнийг урагшилахад түлхэц болжээ. 2025 онд тэрээр Vegas Dream-ийн багцыг хоёр дахь жилдээ дараалан хожиж, өмнөх жилийн туршлагаа ашиглан тэмцээнд илүү хол явж, 499-р байр эзлэн $32,500 хожсон байна.

“2025 оны Үндсэн Эвентэд ийнхүү хол явсан нь ердийн тоглолтоо илүү тайван гаргахад үнэхээр тусалсан.

2024 онд тоглохдоо би ердийн үед сонгох байсан зарим нүүдлээ хийхгүй байгаагаа анзаарсан. Үндсэн Эвентэд анх удаа оролцож байсан учраас энэ боломжоо ‘дэмий үрэхийг’ хүсээгүй юм. Гэхдээ энэ нь үнэндээ зөв сэтгэлгээ байгаагүй.“

Мөн 2025 оны тоглолт надад хэд хэдэн өдөр дараалан сайн тоглолтод шаардагдах биеийн болон сэтгэлзүйн тэвчээрийг бий болгоход тусалсан. Үүнийг амьд покероос илүү онлайнаар хийхэд хялбар байдаг. Түүнчлэн $10к амьд тэмцээнд тайван тоглож сурсан нь $1,500-ын Big O зэрэг бага buy-in-тай эвентүүдэд тоглоход сандрал, түгшүүрийг ихээхэн багасгасан.“

Christopher Alcindor
Крис Лас Вегас дах KK Villa-ын усан санд амарч буй нь

Бугуйвч Хүртсэн Замнал


Хэдийгээр Крис 2026 онд Vegas Dream багц хожиж чадаагүй ч Лас Вегас руу өөрөө зорчиж, дуртай Холимог тоглоомын төрлүүдээ тоглохоор шийджээ.

Зургаадугаар сарын 4-нд тэрээр $1.5K PLO Hi-Lo 8 or Better эвентэд 72-р байр эзэлж, $3,525 хожсон байна. Тэмцээнээс хасагдаад удалгүй ашгаараа $1.5K Pot Limit Big O эвентэд бүртгүүлснээр карьерынх нь хамгийн гайхалтай тоглолт эхэлжээ.

Уг эвентэд 2,150 оролцогч бүртгүүлж, $2.8 саяын шагналын сан бүрджээ. Мөн Брайан Раст, Мэттью Вантман, Даниел Вайнман, Бен Ю, Жон Рейсенер, Ари Энгел, Майк Матусов, Дарио Саммартино, Брайс Йоки болон Виктор Блом зэрэг алдартай тоглогчид оролцсон байна.

DAY 1

“Энэ жилийн Big O эвент хоёр Day 1-тэй байсан нь надад ашигтайгаар эргэсэн. Учир нь Big O-ийн Day 1A болон $1,500 PLO8-ийн Day 2 давхацсан юм. Оройн хоолны үеэр би PLO8 эвентээс 72-р байраар хасагдсан тул Big O-д хожуу бүртгүүлэхээр шийдсэн” хэмээн Крис ярив.

“Блайндууд аль хэдийн өндөр болсон учраас 15–20BB орчим стектэй би сайн стек бүрдүүлэхийн тулд түрэмгий тоглосон. Гэвч удалгүй дахин оролцох хоёр эрхээ хоёуланг нь ашиглачихсан тул Day 1B дэх сүүлчийн боломжоо илүү сайн ашиглахаас өөр сонголт үлдээгүй.

Тиймээс маргааш нь би сайтар амарч, энэ аялалд тоглохоор төлөвлөсөн (нийт 3 эвент) сүүлчийн эвентэд бүх хүчээ дайчлахад бэлэн эргэн ирсэн.”

“Тоглолтын эхэнд боломжийн стек бүрдүүлж, тэндээсээ эрчээ авч чадсан. Гэвч хожуу бүртгэл хаагдсаны дараахан бага стектэй тоглогчдын эсрэг хэд хэдэн удаа чип алдаж, дараа нь олон тоглогч оролцсон потод хийсэн том блафф маань бүтэлгүйтсэнээр бүр ч их чип алдсан.

“Удалгүй намайг шинэ тоглогчдоор дүүрэн өөр ширээнд шилжүүлж, блайнд өсөхөд би гэнэт бага чиптэй, маш хүнд нөхцөлд орчихсон байлаа… Надад 10,500 чип үлдсэн, блайнд 1K/2K болсон бөгөөд 5.25BB стекээ өсгөх арга олоход нэг хүрэхгүй тойргийн хугацаа байв.”

“Бүх зүйл UTG байрлалын AJ743 гараас эхэлсэн. Би 7K хүртэл нээж, бусад тоглогчид бүгд фолд хийсний дараа ВВ дахь том стектэй тоглогч үлдсэн бүх чипээр минь намайг all-in хийлгэв. Би колл хийхэд тэр TT863-аа дэлгэсэн. Флоп дээр би жижиг таталттай болж, төрн дээр J гарснаар тэргүүлж эхэлсэн. Харин ривер дээр дахин нэг J гарч, потыг бүтнээр нь хожлоо. Ингээд би 24K чиптэй болж, бага ч гэсэн амьсгаа авах боломжтой болсон!

Тэр цагаас хойш би тоглогчдоо сайтар ажиглаж, тоглох мөчүүдээ маш нямбай сонгон, бага зэрэг азны тусламжтайгаар стекээ аажмаар сэргээж, өдрийн төгсгөлд 212K чиптэй үлдэж чадсан. Ийнхүү өдрийн сүүлийн 5 түвшний дотор хасагдахын ирмэгт байсан бага стекээс 42BB стектэй үлдсэн 161 тоглогчоос 47-р байрт бичигдэн, Day 2-т бага баталгаат шагнал хүртэхээр болсон. Ийм шийдвэрлэх мөчид бууж өгөлгүй, нөхцөл байдлыг эргүүлж чадсандаа би өөрөөрөө үнэхээр их бахархсан!”

DAY 2

“Би амжилттай покер тоглогчдоор дүүрсэн ширээндээ хоёр дахь чип тэргүүлэгчээр тоглолтыг эхлүүлсэн бөгөөд эцсийг нь хүртэл явахын тулд шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн байлаа.

Блайнд 3K/5K-аас үргэлжлэх учраас урт өдөр болохыг мэдэж байсан. Гэхдээ би ширээний ард аль болох чанартай шийдвэр гаргаж, өрсөлдөгчдийнхөө талаар хамгийн их мэдээлэл цуглуулахад л анхаарсан. Өдрийг хүчтэй эхлүүлж, тохиромжтой мөчүүдэд сайн гар авч, хэд хэдэн хүчтэй тоглогчийг хассан. Бараг дөрвөн цаг тоглосны дараа блайнд 6K/12K байхад би 868K (72BB) стектэй болж, тэмцээний шилдэг 10 чип тэргүүлэгчийн тоонд багтсан.”

“Гэвч тоглолт нааш-цааш эргэсний дараа шаардлагагүй мөргөлдөөнөөс зайлсхийн, өрсөлдөгчдөдөө дарамт үзүүлэхийг хичээх явцдаа стекнийхээ тал орчмыг алдсан. Тэр үеийн чип тэргүүлэгч миний эсрэг том потод амжилттай блафф хийсэн тул би тоглолтын хурдаа дахин өөрчлөхөөр шийдсэн.

100 хүрэхгүй тоглогч үлдэх үед би шийдвэрлэх нэг гар тоглосон. CO байрлалаас A♣ Q♥ 9♥ 4♦ 3♠ гараар нээхэд, Баттон дахь надаас том стектэй тоглогч колл хийж, Жижиг Блайнд фолд, Том Блайнд колл хийв. Флоп Q♠ Q♦ 6♠ гарлаа. Том Блайнд чек хийсний дараа би бага хэмжээтэй бет хийхэд Баттон POT хүртэл өгсөв. ВВ фолд хийж, би хэсэг бодсоны эцэст гараа дуустал тоглохоор шийдэн all-in хийсэн. Тэр шууд колл хийж, флоп дээр фулл хаус болсон 8♣ 6♥ 6♦ 3♥ 2♥ гараа дэлгэв. Төрн дээр K♠ гарсан нь надад тус болсонгүй. Харин ривер дээр A♠ гарлаа!!! Ингээд бид дахин нэг удаа хасагдахаас мултарч, стекээ АСАР ИХЭЭР хоёр дахин өсгөсөн!”

“Блайнд 10K/15K болсон (Level 20-д) би 955K стектэйгээр шилдэг 10-т эргэн орлоо. Өдрийн сүүлийн хэдэн цагийн үеэр A♣ Q♦ 8♦ 7♥ 2♠ гараар A♦ J♦ 9♥ 4♣ 2♥-ын эсрэг дахин нэг том давхар өсөлт хийсэн. Флоп 8♠ 8♥ 6♥ гарахад бид бүх чипээ оруулсан юм. Төрн дээр K♥ гарч, өрсөлдөгч маань флаштай болсон ч риверийн Q♥ намайг фулл хаустай болгож, дахин ялалтын гарыг өгсөн!

Ингээд би 1.9 сая чиптэй боллоо! Дараа нь дунд зэргийн стектэй тоглогч EP байрлалаас нээхэд би Баттон дээрээс K♦ Q♦ J♥ 9♠ 4♥ гараар колл хийж, K♥ 9♦ 6♥ флоп дээр түүнтэй 2-лаа үлдсэн. Энэ флоп миний гарт маш сайн таарч байсан ч өрсөлдөгчийн үргэлжлүүлэх бетийн хэмжээ нэг л сэжигтэй санагдав. Тэр ийм төрлийн флоп дээр ердийнхөөсөө том бет хийсэн тул би түүнийг сеттэй байж магадгүй гэж үзэн болгоомжтой тоглож, зөвхөн колл хийсэн. Төрн дээр надад төгс тохирох T♠ гарлаа. Түүнийг all-in хийхэд би шууд колл хийв. Тэр A♠ K♠ K♣ 7♣ 2♦ гараа дэлгэсэн бөгөөд нэг карт үлдсэн үед би илт давуу байлаа. Ривер ширээн дээрх картыг хослуулаагүй тул би дахин нэг сайхан потыг бүтнээр нь хожсон.”

“Ингээд би 2.6 сая чиптэй болж, Day 2 өндөрлөхөд ойртлоо. Сүүлийн гурван цаг миний хувьд төдийлөн сайн өрнөөгүй бөгөөд оролцсон потуудынхаа ихэнхийг алдсан. Гэсэн ч алдагдлаа хязгаарлаж, боломжийн стекээ хадгалж чадсан. Өдөр Level 25 буюу 25K/50K блайнд дээр өндөрлөж, үлдсэн 29 тоглогчоос би 1.5 сая орчим чиптэйгээр 16-р байрт бичигдэн Day 3-т шалгарсан.”

DAY 3

“Day 3 дахин эхлэхийн өмнөхөн эхнэртэйгээ утсаар ярьж байснаа санаж байна. Яриагаа дуусгасны дараа суудалдаа яг цагтаа амжихын тулд бага зэрэг гүйх хэрэгтэй болсон. Чипүүдээ өрж байх үед надад тараасан эхний хоёр гар хоёулаа боломжийн AAXXX байлаа. Эхний гараар UTG+1 байрлалаас нээж, блайндуудыг хожсон. Дараагийн гараар UTG-ээс дахин нээхэд Том Блайнд хамгаалж, би тохиромжтой флоп дээр үргэлжлүүлэх бет хийснээр түүнийг фолд хийлгэсэн. Өдрийг эхлүүлж, эрч авах дажгүй арга байгаа биз дээ?!

Дараагийн онцлох гарт CO байрлалаас нэг тоглогч нээхэд би Баттон дээрээс A♦ A♣ K♦ 7♠ 4♣ гараар ПОТ-руу 3-бет хийж, тэр харьцангуй хурдан колл хийсэн. Бид 8♦ 5♥ 2♥ флоп дээр 2-лаа үлдэв. Өрсөлдөгч чек хийхэд би боломжуудаа хэсэг бодож үзээд, SPR 1-ээс ялимгүй өндөр буюу миний бодлоор 1.2 орчим байсан тул энэ борд дээр хариу чек хийхийг илүүд үзсэн.”

“Миний гол шалтгаанууд дараах байлаа. Нэгдүгээрт, надад A♥ байгаагүй. Харин өрсөлдөгчийн пре-флоп нээж, дараа нь колл хийх хүрээний нэлээд хэсэгт A♥ эсвэл A♠ багтсан байх боломжтой. Миний гарт ямар ч хөзөр байгаагүй учраас хөзөртэй A2/A3 төрлийн гарын эсрэг тоглож байх магадлал өндөр байв. Мэдээж тэд хамгийн бага дажгүй гар байж магадгүйгээс хойш би фолд хийхээр A3 гарыг энэ флоп дээр авахгүйдээ итгэлтэй байв.

Мөн төрний хөзрийг харах нь ривер хүртэл миний гар хэр сайн тоглохыг илүү тодорхой болгоно. Үүнээс гадна хариу чек хийснээр зарим A2 төрлийн гараас блафф өдөөх боломжтой байлаа.”

“Таамагласнаар төрн дээр 9♦ гарч, өрсөлдөгч ПОТ хэмжээтэй бет хийсэн. Энэ хөзөр надад маш сайн тохирсон. Учир нь оверпэйр, хоёр дахь натс лоу болон хоёр талт гатшот таталт дээрээ нэмээд даймонд флаш таталттай болсон тул үлдсэн бүх чипээ орууллаа. Өрсөлдөгч A♥ J♣ T♣ T♦ 2♠ буюу хос арав болон хүчингүй болсон A2 лоу таталттай гараа дэлгэхэд би маш баяртай байв. Түүний гар миний аль хэдийн бүрдсэн A4 лоуг давж чадахгүй байлаа. Потыг бүтнээр нь хожихын тулд (даймонд биш) Q, 7 эсвэл T гарахаас л зайлсхийх хэрэгтэй байсан. Ривер дээр Q♦ гарч, миний флаш бүрдсэнээр би стекээ хоёр дахин өсгөж, 30K/60K блайнд дээр 3.6 сая орчим буюу 60BB чиптэй боллоо.

“Бид үргэлжлүүлэн өрсөлдөж, чип нэмэх тохиромжтой боломжуудыг хүлээв. Хэдэн цагийн дараа 29 тоглогчоос хоёр ширээ, 12 тоглогч үлдсэн. Зургаан тоглогчтой тоглолт эхлэхэд би өөртөө маш итгэлтэй байсан. Энэ форматаар олон удаа тоглож байсан тул тоглох гарын хүрээгээ мэдэгдэхүйц тэлж, финалын ширээнд хүрэхээс өмнө боломжийн стек бүрдүүлэхийн тулд илүү их дарамт үзүүлэхээр шийдсэн.”

“Би үүнийг хийж чадсан бөгөөд удалгүй оройн 7 цагийн орчимд 8 тоглогчтой финалын ширээнд хүрлээ. Би 8 сая буюу (40BB) чиптэйгээр шилдэг 3 стекний нэгийг эзэмшиж байсан бөгөөд 14.1 сая чиптэй чип тэргүүлэгч Сон Ванаас тийм ч хол хоцроогүй байв.”

ФИНАЛЫН ШИРЭЭ

“Хэдхэн гарын дараа бага стектэй тоглогч хасагдсан. Дараа нь BvB тулаанд шинэ бага стекийг хасахыг оролдсон ч эсрэгээрээ түүний стекийг хоёр дахин өсгөхөд хүргэсэн. Энд тэнд хэдэн гар алдсаны дараа дараагийн том мөргөлдөөнд би KQQ64 гараараа Энтони Реатегигийн стекийг бараг дуусгасан. Өрсөлдөгч 99JQ4 гараа харуулалгүй мак хийсэн. Энэ гарын дараа түүнд 5BB хүрэхгүй стек үлдсэн байх. Ингэснээр том стектэй тоглогчдод богино стекүүдийн эсрэг ICM дарамтыг үзүүлэх төгс боломж бүрдсэн. Учир нь бага стекүүд Реатегиг 7-р байраар хасагдахыг хүлээх байсан бөгөөд хүлээх нь ч зөв байлаа.“

“Нөхцөл байдлыг тодруулбал, 7-р байр $57K, 6-р байр $75K, 5-р байр $101K-ын шагналтай байлаа. Тиймээс дараагийн гар шагналын хүлээгдэж буй үнэ цэнийн хувьд ийм өндөр ач холбогдолтой байсанд би маш их гайхсан…

Бага стектэй тоглогч хасагдаагүй байхад HJ байрлалаас нэг тоглогч нээж, CO колл хийв. Би Баттон дээрээс A♥ A♦ 5♥ 5♣ 2♦ гараар ПОТ-руу буюу 2.1 саяаар өсгөхөд хоёулаа колл хийсэн!

“Би ‘Энд ер нь юу болоод байна аа? Энэ чинь ICM-ийн хувьд амиа хорлосонтой адил үйлдэл байна’ гэж бодсон. Учир нь HJ стекнийхээ талыг аль хэдийн потод оруулчихсан, харин CO-д энэ гарыг үргэлжлүүлэн тоглох 10BB хүрэхгүй чип үлдсэн байв.

“Флоп J♠ 5♦ 3♥ гарч, HJ all-in хийлээ. CO колл хийхэд би шууд колл хийсэн!

“Энэ пот тэмцээний чип тэргүүлэгч болох эсэхийг шийдэх байлаа. Хэрэв би хоёуланг нь нокаут хийвэл 6 оронтой шагнал авах нь бараг баталгаатай болох байв… Надад дунд сет, натс лоу таталт болон хоёр бэкдор натс флаш таталт байсан. HJ A♣ K♦ K♥ T♥ 2♣, харин CO A♠ 9♦ 9♥ 4♥ 2♠ гараа дэлгэлээ. Ямар гайхалтай нөхцөл гэж санана!

“Би ‘Хоёр холбоогүй хөзөр гарахад л бүх зүйл бидний талд!’ гэж бодож байлаа.“

“Гэвч төрн дээр цорын ганц аут болох 2♥ гарч, Жеймс Рульегээс бусад бүх тоглогчийн лоуг хүчингүй болгосны зэрэгцээ түүнд өндөр гарын хувьд тамгатай страйт бүрдүүлэв. Одоо ихийг хожихын тулд ширээтэй хослох эсвэл бунд хэрэгтэй боллоо. Гэхдээ Димитри буюу HJ ривер дээр K тааруулахгүй л бол би түүнийг илт давамгайлсан хэвээр байв.

“Ривер дээр 8♦ гарлаа. Ингээд би түүнийг хасахын оронд бид ижил лоу гартай болсон тул потын ердөө дөрөвний нэгийг авсан. Харин Рулье буюу CO потыг бүтнээр нь хожиж, стекээ асар ихээр гурав дахин өсгөлөө! Ямар гар байв аа…

“Ийм зүйл олон тоглогчийг тилтэд оруулах байсан ч намайг бол үгүй. Үр дүнд нь сэтгэл дундуур байсан нь ойлгомжтой ч ийм өндөр давуу талтай нөхцөлүүдэд өөрийгөө дахин дахин оруулж чадвал эцсийн дүнд энэ явдал ямар ч ач холбогдолгүй болно гэж өөртөө хэлсэн. Би юу ч миний сэтгэлзүйг эвдэж, мөрөөдлөө биелүүлэхэд саад болохыг зөвшөөрөхгүй!

“Миний хувьд өөр нэг шийдвэрлэх эргэлтийн цэг болсон том гар Рульеpгийн эсрэг тохиосон. Зургаан тоглогч үлдсэн үед түүний стек минийхээс их байлаа. Томас Корал UTG байрлалаас нээж, Жеймс Жижиг Блайндаас колл хийхэд би Том Блайнд дээрээс K♠ T♥ 7♠ 4♦ 2♦ гараар колл хийсэн. Флоп K♣ K♦ T♠ гарч, бүгд чек хийв. Төрн дээр дилер J♠ дэлгэхэд Жеймсийн царай гэрэлтэхийг харснаа санаж байна. Тэр түр азнасны дараа 2.2 саяын потод 1 саяын бет хийлээ. Би колл хийж, UTG фолд хийв. Ривер дээр Q♣ гарч, Жеймс 2 саяын бет хийсэн. Надад 2.125 сая чип байсан тул колл хийгээд хожигдвол яг нэг жижиг блайндтай үлдэх байв. Ингэснээр дараагийн гарт Жижиг Блайнд дээр хөзрөө харахаасаа өмнө all-in хийхээс өөр аргагүй болох байсан.“

“Тухайн нөхцөлд хамгийн зөв шийдвэр гаргахад туслахын тулд тэр гарын талаар аль болох их мэдээлэл цуглуулахыг хичээснээ санаж байна. Шийдвэр гаргахад бага зэрэг хэцүү байсан шалтгаан нь би Жеймстэй удаан тоглохдоо түүнийг бараг блафф хийдэггүйг анзаарсан явдал байлаа. Мөн гар хэрхэн өрнөснөөс харахад төрний карт түүний гарыг сайжруулсан гэдэгт би бараг итгэлтэй байсан… Гагцхүү энэ нь надад ашигтай юу, эсвэл аюултай юу гэдгийг мэдэхгүй байв.

“Би JJ-ийн 3 хослолыг хожиж чадах ч түүнд KJ (3 хослол), эсвэл KQ (3 хослол) байвал хожигдох байлаа. Миний гол асуудал бол түүнийг блафф хийгээгүй гэдэгт итгэлтэй байсан явдал юм. Тиймээс тэр өөрийгөө хамгийн сайн гартай гэж бодоод, надаас сул гараар вэлью бет хийж чадах эсэхийг тодорхойлох шаардлагатай болсон. JJXXX-ээс гадна AQJXX, AQTXX, QJ9XX зэрэг гарууд байж болох байлаа.

“Би маш удаан бодсон бөгөөд өрсөлдөгч маань итгэлтэй хэвээр харагдаж байв. Эцэст нь колл хийхэд Жеймс Q♦ J♦ J♣ 9♠ 5♣ буюу минийхээс сул фулл хаусаа дэлгэсэн нь ямар их тайвшрал байсан гэж санана!

“Би маш их баярласандаа энэ потыг хожсоноор стекээ хоёр дахин өсгөж, Бугуйвчийн төлөөх өрсөлдөөнд дахин хүчтэй байр суурь эзэлснээ хүртэл мартчихсан байлаа. Дараа нь завсарлагааны үеэр найз Жерри маань намайг зөв шийдвэр гаргахын тулд хангалттай хугацаа зарцуулж байгааг харахад таатай байсан гэж хэлсэн. Би 4 минут орчим бодсон гэж төсөөлж байсан ч Жерри хамгийн багадаа 10 минут болсон гэж хэлэхэд гайхсан шүү, хаха! Эцэст нь энэ бүхэн үнэ цэнтэй байжээ, тийм ээ?!

“Ялалтад хүрэх замд өөр олон шийдвэрлэх гар тохиосон. Эцэст нь түрүүлэх хүртлээ тоглоомын бүхий л талаас шалгуулсан мэт надад санагддаг.

“Чип тэргүүлэгч болон богино стек аль алинаар нь тоглохдоо хүнд баатарлаг колл, баатарлаг фолд хийх, том блафф болон маш нарийн вэлью бет тавих шаардлагатай болсон.

“Мөн өрсөлдөгчдийнхөө тоглох боломжтой гарын хүрээг нь зөв тодорхойлох гарыг нь унших чадвараа сорьсон. Эцсийн дүндээ ийм сорилтууд л миний хайртай энэ тоглоомыг тоглоход хамгийн их таалагддаг зүйл юм. Энэхүү шилдэг тоглогчдоор дүүрсэн талбайг ялж гарахын тулд би бэрхшээл бүрийг даван туулж, ямар чадвартайгаа харуулах хэрэгтэй болсон!” хэмээн Крис ярив.

“Би Покерт Хайртай”


Крисийн WSOP-д гаргасан амжилт нь покерт зориулсан 20 жилийн шаргуу хөдөлмөрийнх нь үр дүн байлаа. Нөхцөл байдалд дасан зохицох, өөртөө итгэх итгэлээ хадгалах, арга барилаа өөрчлөх, давуу тал олохын тулд шинэ тоглоомууд сурах зэрэг олон чадвар нь түүнийг энэхүү амжилтад хүргэжээ. Зарим хүний хувьд 20 жилийн турш тогтвортой тууштай байх нь хэтэрхий урт хугацаа байж болох юм. Тиймээс хүнд хэцүү үед покерыг орхих талаар бодож байсан эсэхийг асуухад Крисийн хариулт тодорхой бөгөөд энгийн байлаа.

“Үгүй ээ, хэзээ ч бодож байгаагүй. Би покерт хайртай!“

Харин покер түүнд юу сургасан бэ?

“Покер бол танд тохиож болох хамгийн шилдэг атлаа хамгийн хатуу ширүүн амьдралын багш нарын нэг!

“Энэ тоглоом надад хүлээлтээ хэрхэн удирдах, тухгүй нөхцөлд хэрхэн тайван байхыг сургасан. Мөн сэтгэл хөдлөлөө удирдах, зөвхөн үр дүнд төвлөрөхгүй байх, эрсдэлийн менежмент, тэвчээр, сахилга бат гээд нэрлэж болох бүхий л зүйлд асар их тусалсан!“

“Үндсэндээ өөрийнхөө талаар мэддэггүй аливаа сул тал тань ямар нэгэн байдлаар таны эсрэг ашиглагддаг. Покер таныг дутагдлаа нөхөж, сул талууд дээрээ ажиллахад хүргэдэг бөгөөд зөв хандлагаар тогловол өөрийгөө хөгжүүлэх гайхалтай хэрэгсэл болдог.

“Покероос гадуур би амьдралын сайхан бүхнийг бүрэн дүүрэн мэдрэхийг хүсдэг. Тиймээс боломж гарвал эхнэртэйгээ аялах, гэр бүлийнхэнтэйгээ чанартай цагийг өнгөрүүлэх болон хэд хэдэн бизнесийн төсөл дээр ажиллах нь одоогийн миний гол зорилго юм.

Крисийн аялах хамгийн дуртай бүс нутгуудын нэг нь Өмнөд Америк бөгөөд цаашид тус бүс нутгийн илүү олон газраар аялах төлөвлөгөөтэй байна.

Christopher Alcindor

Покер тоглогч болохыг хүсэж буй хүмүүст өгөх Крисийн зөвлөгөө нь анхаарлаа төвлөрүүлж, хамгийн сайн үр дүнд хүрэх зөв замыг сонгоход чиглэдэг.

“Багаас эхэл, хялбар дөт зам бүү хай! Юуны өмнө өөрийн санхүүгийн боломжид тохирсон покерын банкролл бүрдүүлж, банкроллын менежментийг чанд баримтлах хэрэгтэй. Дундаж buy-in-с 100х банкроллтой байвал тоглолтын хэлбэлзлийг тодорхой хэмжээнд дааж, санхүүгийн дарамт багатай тоглох боломжтой. Дараа нь өөрт хамгийн тохирох тоглоом болон форматаа олж, хангалттай олон удаа тоглон туршлага хуримтлуулаарай.

“Эндэх зорилго нь өөрийн зорьсон buy-in түвшинд хүрэх хүртлээ стекны хэмжээгээ аажмаар нэмэгдүүлэх явдал юм. Ингэснээр тав тухтай, тогтвортой тоглох боломж бүрдэх бөгөөд энэ нь өөртөө итгэх итгэлийн бат бөх суурь болно. Харин өөртөө итгэх итгэл нэмэгдэхийн хэрээр сэтгэх болон шийдвэр гаргах чадвар сайжирна. Тиймээс суралцах үйл явцаасаа таашаал авахын зэрэгцээ ур чадвараа хөгжүүлэх нь өөрийн эрхгүй үүснэ.“

KKPoker Крисийн үргэлжилсэн амжилтыг хараад баяртай байгаа бөгөөд энэ удаа түүнийг шинэ KK CRUSHER болгон дахин алдаршуулахдаа нэр төрийн хэрэг гэж үзэж байна!

Нэмэлт баунтитай тэмцээнүүд, фриролл, бонус шагнал болон бусад олон боломжийг багтаасан удахгүй болох KK Crusher урамшууллуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн аваарай!

Нэмэлт гэрэл зургуудыг PokerNews/WSOP авсан болно.

‹

Join KKPoker, improve your poker skills, and win fantastic cash prizes and rewards in our cash games, tournaments, and SPINUP, with a $1,000,000 jackpot prize pool!

Download the KKPoker app and play anywhere, anytime, in a fun and recreational poker player-focused environment! We even have FREE buy-in tournaments every day to boost your poker bankroll! Join now and get great welcome rewards, plus 5% Instant Rakeback from day one and the chance to earn up to 50% rakeback.

Be a part of our poker community and follow the KKPoker journey on Instagram, Facebook, X and Twitch.

ТАТАЖ АВААД

ТОГЛОЖ ЭХЭЛ

Android, iOS болон PC-д зориулсан KKPoker апп-аа татаж аваарай!

KKPoker Logo

The products and services that KKPoker offers (via its websites, tablet and mobile applications) are together referred to as the “Services”.

Access to Services may not be legal for residents of, or persons located in, certain countries. Services provided hereunder do not constitute an offer, solicitation or invitation by KKPoker for the use of, or subscription to, betting, gaming or other services in any jurisdiction in which such activities are prohibited by law. In particular, residents of or persons located in the United States shall not use any of the Services.

KKPoker is a brand and registered business name, owned by Aceking IOM Limited, 49 Victoria Street, Douglas, Isle of Man, IM1 2LD.

Regulated & Licensed by Isle of Man Gambling Supervision Commission pursuant to the Online Gambling Regulation Act 2001 since 24th July, 2019 (Last Renewal: 24th July, 2024). Persons under the age of 18 are not allowed to create accounts and/or participate in gambling. All online gambling debts are enforceable in law in the Isle of Man.


Copyright © 2026 KKPoker. All Rights Reserved

Copyright © 2026 KKPoker. All Rights Reserved